“ӨСВӨРИЙН АВРАГЧ” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагддаг “Өсвөрийн аврагч” тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан болон хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, өөртөө болон бусдад тусламж үзүүлэх, аюулгүй амьдрах анхан шатны мэдлэг олгох зорилготой уг тэмцээнийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн ОУБ хамтран зохион байгуулж байна.

Тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдаж дүнгээ гаргах юм. “Өсвөрийн аврагч” тэмцээнд оролцогч Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид 7 үе шатны даалгавар биелүүлж авхаалж самбаагаа сорино. Үүнд: Мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах болон анхны тусламж үзүүлэх, үерийн аюулаас хамгаалах, нурангиас аврах, аврах олсоор уяа зангидах, гал түймэр унтраах цэгүүдэд ажиллаж барианд орно.

Тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5,  50, 17, 61, 37, 23, 117, 72, 39, 57 зэрэг 10 гаруй сургуулийн ахлах 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын баг тамирчид оролцож байна.

 

Leave a Reply

  • Facebook