“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойг угтан Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Мэргэжлийн хяналтын алба, Эрүүл мэндийн төвтэй хамтран 9 дүгээр сарын 13-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн үг хэлсэн ба Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ш.Алтанчимэг, Ахмадын хорооны дарга А.Зул, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар болон 1-19 дүгээр хороодын  иргэд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр нийт 477 иргэнд 510 төрлийн үйлчилгээг үзүүлж ажилласан байна.

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook