АУДИТЫН НЭЭЛТ, СУРГАЛТ-СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл дэх Төрийн аудитын газартай хамтран зохион байгуулах дүүргийн орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсөвт байгууллагуудад 2017 оны явцын болон гүйцэтгэлийн аудит хийх ажлын нээлтийн ажиллагаа, сургалт-семинарыг 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаа болон сургалт-семинарт дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Эрдэнэбат, Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Энхбаатар, Санхүүгийн 1 дүгээр хэлтсийн дарга бөгөөд Аудитын менежер Д.Отгонбаяр, ахлах аудитор А.Цогбаяр, аудитор Ц.Саранцэцэг, И.Эрдэнэцэцэг, дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, мэргэжилтнүүд, дүүргийн төсөвт 67 байгууллагуудын төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нар оролцлоо.

Дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Эрдэнэбат үйл ажиллагааг нээж, дүүргийн нэгтгэсэн санхүүгийн тайлангийн дүгнэлт, гарсан зөрчил дутагдлын явц байдал, бүртгэл, санхүүгийн хууль тогтоомж, заавар, журмын хэрэгжилтийг хангах, анхан шатны бүртгэл хөтлөлт болон цаашид анхаарах асуудлаар үүрэг даалгавар, зөвлөгөө, чиглэл өглөө.

Мөн Төрийн аудитын байгууллагын шинэчлэл, цаашдын ажлын чиг үүргийн талаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Энхбаатар үг хэлж, Санхүүгийн 1 дүгээр хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер А.Цогбаяр 2016 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүгнэлт, зөвлөмжөөр гарсан зөрчил дутагдал, түүний арилгах арга зам, цаашид анхаарах асуудал, явцын болон гүйцэтгэлийн аудитын удирдамж, хөтөлбөр, үйл ажиллагааг зохион   байгуулж хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, арга зүй зөвлөмжөөр ханган   ажиллаа.

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook