быстрый займ на карту
Үзсэн: 514

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЁНСУ ДҮҮРЭГТ АЙЛЧИЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүрэг болон БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүргийн хамтын ажиллагааны хүрээнд Ёнсу дүүргийн “Нынг Ходэ”-соёлын наадамд Чингэлтэй дүүргийг төлөөлж Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол тэргүүтэй Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид айлчилж байна.

Соёлын наадмын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Ёнсу дүүргийн Засаг дарга И Жэ Ху болон Хурлын дарга Ли Ин Жа нарыг Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн медалиар шагналаа. Шагналыг Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол гардууллаа.

Leave a Reply

  • Facebook