быстрый займ на карту
Үзсэн: 513

ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатын танхим хамтран дүүргийн иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 14 дүгээр хорооны Иргэдийн танхимд зохион байгууллаа.

Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, зөвлөмж, туслалцаа үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой уг өдөрлөгийн хүрээнд өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн мөрдөгдөж буй “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн талаар иргэдэд дэлгэрэнгүй таниулан тайлбарлаж, хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа, нотариатын үйлчилгээ үзүүллээ.

 

Leave a Reply

  • Facebook