быстрый займ на карту
Үзсэн: 492

Чингэлтэй Дүүргийн Хүүхдийн номын өргөөнөөс Д. Нацагдорж тэмдэгтэн тодорлоо

“Номын ертөнц” ТББ-аас жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг номын баяр амжилттай болж байна. Энэ удаагийн номын баяр “Гэр бүлийн уншлагыг дэмжих” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Уг баярын үеэр Чингэлтэй Дүүргийн Хүүхдийн Номын Өргөөний байнгын уншигч болох тус дүүргийн 23-р сургуулийн 5-д ангийн сурагч У.Бат-Эрдэнэ , 24-р сургуулийн 4-е ангийн сурагч Н.Намуундарь нар “Тэргүүний Уншигч- Д.Нацагдорж” тэмдэгээр шагнууллаа. Энэхүү шагналыг БСШУСЯ -аас номтой нөхөрлөдөг, номыг шимтэн уншдаг хүүхэд багачуудын тодорхой журмаар шалгаруулсны үндсэн дээр олгодог юм. Номын сайн нөхөр бяцхан дүү нартаа Хүүхдийн номын өргөөний зүгээс сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Leave a Reply

  • Facebook