быстрый займ на карту
Үзсэн: 613

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 9-дүгээр сарын 26-нд боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн З.Нарантуяа танилцууллаа.

Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч инженер хангамжийн байгууллагууд их засварын ажлыг хийж гүйцэтгэн 9-дүгээр сарын 15-ны өдөр айл өрхүүдийн дулаан халаалтыг бүрэн өгснөөр үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Жигжид, Гүнт, Майхантолгой, Ойн булаг зэрэг зуслангийн ногоон бүсийн баталгаат бус замуудад 8 дугаар сарын 1-ний өдрөөс 10-дугаар сарын 17-ны өдрүүдэд хяналт тавин, эргүүл жижүүрийг ажиллуулж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, тус төвүүдэд зарагдаж буй мах, махан бүтээгдэхүүн, мал амьтны гаралтай түүхий эдэд хяналт тавих ажлуудыг зохион байгуулж байна.

Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгуулах саналыг Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын 2018 оны төлөвлөгөөнд тусгах төсөл, арга хэмжээний саналын хамтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах саналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт 28 байгууллагаас авч нэгтгэн боловсруулалтыг хийж байна.

Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд тавьж буй хяналтыг сайжруулах, урьдчилсан сэргийлэх ажлыг тогтмол хийж гүйцэтгэхийг онцгой анхаарах, мал амьтныг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн өдрийг угтсан бүтээлч ажил, аянуудыг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, гэрэлтүүлгийн ашиглалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал боловсруулахад хэлтэс албад анхаарах, хороодод зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”, төрийн нэг цэгийн үйлчилгээнд хэлтэс, албадууд идэвхтэй оролцох, архив, албан бичиг хөтлөлтийн зөрчил дутагдлыг арилгахыг даалгалаа. Мөн Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа. Энэ ажлын хүрээнд 9-дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаанд дүүргийн хэмжээнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай 397 ахмад настанг гэрээр асарч сувилах, нарийн мэргэжлийн эмчийн туслалцаа үзүүлэх баг гарган ажиллаж байна.

Мөн дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэг иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн статистик мэдээллийг танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook