быстрый займ на карту
Үзсэн: 609

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 9 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгаврууд өглөө.

Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд томоохон зах, худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй мах, махан бүтээгдэхүүн, мал, амьтны гаралтай түүхий эдэд тавьж буй хяналтыг сайжруулах, урьдчилсан сэргийлэх ажлыг тогтмол хийж гүйцэтгэхийг онцгой анхаарах, мал амьтныг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн өдрийг угтсан бүтээлч ажил, аянуудыг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, гэрэлтүүлгийн ашиглалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах, хороодын нутаг дэвсгэрт шинээр худаг байгуулах, гэрэлтүүлэг хийгдэх газруудын байршлыг тогтоох зэрэг үүрэг даалгавар өглөө.

Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнүүдийн талаар болон хороодод зохион байгуулагдаж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг”, төрийн нэг цэгийн үйлчилгээ, архив, бичиг хэрэг хөтлөлтийн тайлан мэдээ, үр дүн, гүйцэтгэлийн талаар танилцуулж хороодын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, ахмадын баярыг зохион байгуулах, шилдэг хороо шалгаруулах болзолт уралдааны хэрэгжилтийн талаар үүрэг даалгаврууд өглөө. Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа. Энэ ажлын хүрээнд 9-дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаанд дүүргийн хэмжээнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай 397 ахмад настанг гэрээр асарч сувилах, нарийн мэргэжлийн эмчийн туслалцаа үзүүлэх баг гарган ажиллаж байна.

Мөн ЧДЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах, Архивын тасгийн дарга С.Энхцацрал 9 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй Архивын баримтын тооллогын ажлын дүрэм, журам, байгууллагын архивын системыг ашиглах талаар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган хороодын нутаг дэвсгэрт ил, задгай худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох, аж ахуйн нэгжүүдийн камержилтыг хангах зэрэг асуудлуудаар тус тус мэдээлэл хийлээ.

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook