быстрый займ на карту
Үзсэн: 678

37, 57 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД СОЛОНГОС УЛСАД ТОГЛОЛТ ХИЙГЭЭД ИРЛЭЭ

Чингэлтэй дүүрэг нь Бүгд найрамдах Солонгос Улсын Сонгпа дүүрэгтэй олон жилийн хамтын ажиллагаатай. Энэ хүрээнд тус дүүргийн уламжлалт баяр болох Хансенбакжэ наадамд Чингэлтэй дүүргийг төлөөлж 37, 57 дугаар сургуулийн сурагчид оролцоод ирлээ.

Манай сурагчид уран нугаралт, уртын дуу, морин хуур, Монгол үндэсний биелгээ гэсэн урлагийн үзүүлбэрүүдийг бэлтгэж оролцсон. Монгол Улсынхаа нэрийг гаргаж, Чингэлтэй дүүргээ сурталчилсан сурагчиддаа баярлалаа.

Ийнхүү 2017 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас сурлага, урлагийн амжилт гаргасан сурагчдаа БНХАУ-ын Манжуур, Хайлаар, БНСУ-ын Ёнсу, Сонгпа, ОХУ-ын Саха /Якут/ы-н Хангалаский дүүргүүдэд явуулж, тоглолтыг нь зохион байгуулж, дэмжиж, урамшуулаад байна.

 

Leave a Reply

  • Facebook