быстрый займ на карту
Үзсэн: 285

“БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИ” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас зохион байгуулж буй “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэнд орчны бохирдлыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг олон үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд танилцуулах болно. Иймд аж ахуй нэгж, байгууллага, иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Leave a Reply

  • Facebook