быстрый займ на карту
Үзсэн: 587

МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал, аж ахуй эрхлэх тухай” журам, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/593 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны А/93 тушаалаар батлагдсан мал амьтны Шүлхий өвчинтэй тэмцэх зааврийн дагуу 2017 оны 09-р сарын 26-ны өдөр дүүргийн 16 дугаар хорооны иргэн нь өөрийн  9 үнээ, 3 бяруу, 8 тугал нийт 20 үхрийг СХД-ийн 22-р хорооны Тахилтаас тууж ирсэн байсныг дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мал эмнэлэг, үржлийн алба, 16 дугаар хороотой хамтран үзлэг шалгалт хийж, хашаа, хороо, өтөг бууцанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгууллаа.

Иргэн Б.Мижиддоржид мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 09-р сарын 27-ны өдөр малаа зөвшөөрсөн бүсэд гаргах тухай албан ШААРДЛАГА өгч, мал аж ахуйн эрхлэхийг зөвшөөрсөн бүс нутгийн зураглалыг танилцуулж, нэн даруй малаа гаргах тухай заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Дээрх иргэнд СХД-ийн 22 дугаар хорооны Засаг дарга мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутаг /Чингэлтэй дүүрэг/-т нүүлгэх тухай 2017 оны 09-р сарын 26-ны өдрийн 189 тоот албан бичиг өгсөн байсныг тухайн СХД-ийн Онцгой комисст болон Нийслэлийн ОБГ-т мэдэгдсэн ба зохих шатны арга хэмжээг авч ажиллахаар болсон.

20 үхэр СХД-ийн мал эмнэлэгт үзлэгт хамрагдсан байсан ба урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Мал эмэнлэг, үржлийн албаны эмч нар  Шүлхий өвчний шинж тэмдэг байгаа эсхийг тодруулах үзлэг хийсэн ба ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй.

Мөн тус хорооны Согоотын 77а-38а тоотод оршин суугч нь өөрийн 1 үхрийг хашаандаа авчирч өвөлжүүлнэ гэсэн мэдээллийн дагуу хориглосон бүс нутагт мал, амьтан оруулж ирхийг хориглосон тухай мэдээллийг өгч, мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн албан мэдэгдэл өгч, оруулж ирхээр бэлтгэсэн байсан малын саравчинд МЭДЭГДЭЛ нааж, урьдчилан сэргийлж ажиллалаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook