быстрый займ на карту
Үзсэн: 641

ХАЯГИЙН БҮРТГЭЛИЙН ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙЖ ИРГЭДЭД ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой болон  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу батлагдсан нээлттэй хаалганы арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг зохион байгуулж, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, мөн хаягийн өөрчлөлт орсон хороодын хаягийн зөрүүг арилгахыг зорин ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооноос санаачлан өөрийн хороон дээрх орон сууцны байрны хаягийн өөрчлөлтөөс үүдэн хаягийн бүртгэл өөр бичигдсэн нийт 25 өрхийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулан өнөөдөр эхний 5 айлын өмчлөх эрхийн гэрчилгээг иргэдэд гардуулан өглөө.

Цаашид  дүүргийнхээ бусад хороодод байрлах эд хөрөнгийн хаяг зөрүүтэй бичигдсэн  өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook