ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНД МОД ТАРИНА

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой, Нийслэлийн өдрийг угтаж БОНХЯ-аас зохион байгуулж буй “Байгаль хамгаалах нэг сарын” аяны хүрээнд залуучуудын дунд ногоон хөгжлийг дэмжих, иргэний ухамсарыг дээшлүүлэх, дүүргийн иргэдэд байгаль орчноо хайрлах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, мөн Чингэлтэй хайрханд төгөл бий болгох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Чингэлтэй хайрхан, Салхитын аманд мод тарих арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон Хууль сахиулах Их сургуулийн Хилийн сургуулийн багш, оюутнууд оролцож 300 мод тарих ажээ.

“Ногоон хөгжил-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулагдаж байгаа байгаль хамгаалах сарын аяны хүрээнд амьдарч буй орчин тойрон, гол мөрөн, нуурын орчмыг цэвэрлэх, нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах, бүх нийтээр мод тарих ажилд хүүхэд залуучуудыг идэвхтэй оролцуулах, эко аялалыг олон нийтийн оролцоотойгоор явуулах, ховордож буй амьтдыг хайрлан хамгаалах чиглэлээр сурагчдын дунд уралдаан зарлаж, шалгаруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.

Leave a Reply

  • Facebook