быстрый займ на карту
Үзсэн: 530

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Монгол улсын Сангийн Яамны Төсвийн бодлого зохицуулалт, төлөвлөлтийн газартай хамтран дүүргийн орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын нягтлан бодогч нарт 9 дүгээр сарын 27-ны өдөр “2018 оны төсвийн төлөвлөлт”, тухайн жилийн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг “Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг ашиглан гүйцэтгэх тухай нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтад Монгол улсын Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалт, төлөвлөлтийн газрын Төслийн зөвлөх Д.Долоонжин, н.Бүжинлхам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Г.Чинсанаа болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Н.Дэлгэрмаа, төсвийн мэргэжилтэн Б.Даваадолгор төсвийн байгууллагуудын нягтлан бодогч нар оролцлоо.

Сургалтын гол агуулга нь Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 2018 оны төсвийн жилийн ажлын бүтэн урсгал буюу төсвийн төслийн төлөвлөлт, хуваарилалт, хяналт тавих, түүнд орох өөрчлөлтүүдийн мэдээллүүдийг “Төсвийн төлөвлөлтийн нэгдсэн систем”-д оруулж нэвтрүүлэх тухай мэдлэг олгох, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн ба хэтийн болон тухайн төсвийн жилийн ажлын урсгалыг системд хэрхэн гүйцэтгэх, ашиглах тухай ойлголтыг өгснөөрөө ач холбогдолтой боллоо.

Монгол улсад хэрэгжиж буй “Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем /BPIS/”-ийг Канад улсын Фрийбаланс Компанийн тусламжтайгаар 2009 оноос эхлэн туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийг улс, нийслэл, аймаг, сум, дүүргийн хэмжээнд бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

Leave a Reply

  • Facebook