быстрый займ на карту
Үзсэн: 697

ТЭМЦЭЭНИЙ ГАРААНЫ ӨМНӨХ АЖИЛЛАГААНД УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ

Цэрэг спотын “Дөл” тэмцээн нь анх 1980-аад оны үед улсын хэмжээнд зохиогдож байсан ба энэхүү тэмцээнийг 30 гаруй жилийн дараа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Улсын аварга шалгаруулах тэмцээн болгон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгууллаа.

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ сарын 17-22-ны өдрүүдэд ирээдүйн мөрдөстнүүд нэгэн дор цуглаж, эцэг эхийн хүүгээс эх орны хүү болох их замын эхлэлээ амжилттай тавилаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний төдийгүй Олон Улсын цэргийн алба хаагчдын хамтарсан сургалт, хээрийн дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулагддаг Таван толгойн сургалтын төвд 21 аймаг, нийслэлийн гурван дүүргийн шилдэг 300 гаруй ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн баг, тамирчид өрсөлдөв.

Хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалахад бэлтгэх, Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйг сурталчлан таниулах ач холбогдолтой уг тэмцээнд манай баг, тамирчид дүрэмт хувцсаар ижилсэж, дүүргийн лого, багийн онцлогийг харуулсан таних тэмдэг хийлгэсэн нь бусдаас онцгойрч байв.

Бэлтгэл ажлыг хангах хүрээнд дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, иж бүрэн дулаан дүрэмт хувцсаар хангаж өгсөн нь цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажралгүй бэлтгэлээ цаг хугацаанд нь чанартай хийснээр тэмцээний гарааны өмнөх ажиллагаагаараа улсад тэргүүлж чадлаа. Энэхүү гарааны өмнөх ажиллагаанд жагсаалын үзүүлэх тоглолт, цэргэгжлийн 1,2,3 дугаар 16 тоот гимнастикийн жигдрэлт, урлагын тоглолт, бие дааж ханы сонин гаргах, тасгийн захирагчийн болон нормативын тэмцээн, дасгалжуулагч багшийн тэмцээнд 19 минут 50 секундын амжилтаар тэргүүлсэн юм.

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ-2017” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ ГАРААНЫ ӨМНӨХ АЖИЛЛАГААНЫ ДҮН

Leave a Reply

  • Facebook