быстрый займ на карту
Үзсэн: 405

НИЙСЛЭЛИЙН БАГУУДЫГ ХОШУУЧИЛЖ ОРОЛЦОВ

Цэрэг спортын цогцолбор “Дөл” тэмцээний марш, гүйлт Зэвсэгт хүчний анги салбаруудын дунд 2 жилд нэг удаа болдог бөгөөд Зэвсэгт хүчний марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний хялбаршуулсан хувилбараар зохион байгуулж явуулсан.

Марш, гүйлтийн хүрээнд гранат шидэлт, саадтай зурвасыг гатлах, тактикийн талбайг туулах, хөнөөлийн голомтод ажиллаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, сум, галт хэрэгслийг зөөвөрлөх, байр зүйн зурваст өгөгдсөн хоёр цэгийг луужин ашиглаж олох, химийн зурвасыг туулж, химийн нормативыг гүйцэтгэх, хорт утаатай газар орныг туулах зэрэг долоон даалгаврыг гүйцэтгэсэн. Энэ тэмцээнд Чингэлтэй дүүргээс оролцсон “Хар сүлд” баг нийслэлийн багуудыг хошуучилж нийт оролцсон багаас зургаадугаар байр эзэлсэн.

Сэтгэл, зорилгоороо нэгдсэн эдгээр сурагчид дундаас ирээдүйн цэрэг, армийн нэрт зүтгэлтнүүд төрөн гарах биз ээ. Тэмцээнд оролцсон сурагчид маань үеийн мянга мянган залуус, анги хамт олон, сургуульдаа үлгэр дууриалал болж байна.

Leave a Reply

  • Facebook