быстрый займ на карту
Үзсэн: 492

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “УДАМ СУДРАА МЭДЭЖ, УГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЦГӨӨЕ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Өөрсдийн удам угсаагаар бахархах, уламжлалт соёл, өв уламжлалаа хадгалж хамгаалах, эрхэмлэх сайхан эрмэлзэл бий болгох, байгууллага, хувь хүн, гэр бүлийн хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засаг даргын Тамгын газраас Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 50 дугаар сургуультай хамтран Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдын дунд угийн бичгийн сургалт, аяныг хуваарийн дагуу зохион байгуулж байгаа билээ. Тус аян 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд 9 дүгээр сард Худалдан авах ажиллагааны алба, Биеийн тамир спортын хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, Дотоод аудитын алба, Статистикийн хэлтэс, Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд ажилтан албан хаагчдаа хамруулаад байна.

Монголын ард түмэн эрт дээр үеэс овгоо мэддэг, тэр овгоо дараагийн үе удамдаа өвлүүлэн үлдээсээр ирсэн уламжлалтай билээ. 1990-ээд оноос угийн бичгээ хөтлөх, овгоо сэргээхийн чухлыг тодорхойлон заасан “Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг” /1991/, “Монгол улсын хүн ам зүйн талаар баримтлах чиглэл” /1991/, “Монгол улсын аюулгүй байдлын үзэл баримтлал” /1994/, “Монгол улсын Их Хурлын тогтоол” /1996/, “Монгол Улсын Засгийн газрын тогтоол” /1996/ зэрэг төрийн бичиг баримтууд гарч угийн бичгээ сэргээн хөтлөх ажил төрийн бодлогоор дэмжигдсэн.

Айл өрх бүр “Угийн бичиг”-ээ одооноос хөтлөх ажлыг эхэлбэл 2-3 үеийн дараа бидний хойч үе өөрсдийн өвөг удмаа 5-7 үеэр нь мэддэг, удам судрынхаа нандин түүхийг хүндлэн биширдэг, дараа дараачийн үедээ өвлөн үлдээдэг монгол зон олны сайхан уламжлал дахин сэргэх бодит боломж бүрдэнэ. Угийн бичиг хөтөлсөөр түүхт ой, алдар цуутан, дурсгалт явдлуудыг тэмдэглэдэг соёл, зан үйлээ сэргээн түүгээр уламжлан үр хойчоо хүмүүжүүлэх, сургаж ухааруулах үлгэр загвар, боломж нээгдэхээс гадна удам угсаагаа мэддэг болох нь зөвхөн хувь хүнд ач тустайгаар үл барам нийгмийн өргөн ач холбогдолтой юм.

 

Leave a Reply

  • Facebook