быстрый займ на карту
Үзсэн: 563

“МАНАЙ ХОРОО-БИДНИЙ НУТАГ” СЭДЭВТ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын дунд “Манай хороо-Бидний нутаг” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.

Уг тэмцээнд дүүргийн 154, 220 дугаар цэцэрлэг, 138, 61 дүгээр сургууль, 12 дугаар хорооны “Шижэддүг” ӨЭМТ, Албан бус насан туршийн боловсролын төв, Албадан саатуулах, баривчлах төв зэрэг байгууллагуудын хамт олон оролцон дүүрэг, хорооны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой асуулт хариулт, урлагийн номер, буухиа тэмцээн зэрэг төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Мөн үеэр дүүргийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа. Шагналыг Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулж баяр хүргэлээ.

Leave a Reply

  • Facebook