быстрый займ на карту
Үзсэн: 507

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛ ХЭЛТСЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫН ТАЛААР

Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс 2017 оны жилийн төлөвлөгөөнд гэрийн асаргаанд байгаа, хэвтрийн болон хүндрэлтэй төрсөн ээжүүдэд гэрээр бүртгэлийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн ажилласан.  Үүний дагуу тус хэлтсээс 2017 оны 9 сарын байдлаар 1, 4, 7, 12, 14, 16, 17-р хороодуудад нийтдээ 15 иргэндээ гэрээр нь бүртгэлийн үйлчилгээг үзүүлж ажиллаа. Үүний 10 иргэн нь хүндрэлтэй төрсөн болон төрөөд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч чадаагүй ээжүүдэд гэрт нь болон эмнэлэг дээр нь очиж шинэ төрсөн хүүхдийн гэрчилгээг нь гардуулж өгсөн. Мөн тэтгэврийн насны 2 иргэний гэрлэлт батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэний иргэний цахим үнэмлэхний сунгалтын үйлчилгээ,  2 иргэний эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг тус тус гэрээр нь бүртгэлийг нь хийж гардуулж өглөө.  Энэхүү ажил маань цаашид үргэлжлэн явагдах бөгөөд иргэдийнхээ эрүүл мэндэд нь дэмжлэг үзүүлсэн, бүртгэлийн үйлчилгээг хэрэгцээтэй үед нь иргэддээ илүү ойр болгох бидний өмнөө тавьсан зорилт билээ. Сайн үйлс бүхэн үргэлжид  дэлгэрч, Монгол хүн бүр эрүүл байх болтугай.

                                                                                                                                                                                                                            ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook