быстрый займ на карту
Үзсэн: 677

ЗАРИМ БАГШ НАРТ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон боловсролын салбарт үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж буй багш нартаа хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн хамгаалал, халамж дэмжлэг үзүүлдэг билээ.

Монголын багш нарын 51 дэх өдөр, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд дүүргийн удирдлагад хандан өргөдөл гаргаж, дэмжлэг хүссэн зарим багш нарт дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын шийдвэрээр хууль тогтоомжийн хүрээнд буцалтгүй тусламж олголоо. Багш нарт дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook