быстрый займ на карту
Үзсэн: 1460

БАГШ НАРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монголын багш нарын 51 дэх өдөр, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, амжилт гарган ажиллаж байгаа дүүргийн сургууль цэцэрлэгүүдийн багш, ажилчдыг “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух бичиг”, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”, Засаг даргын “Хөдөлмөрийн алдар медаль”, “Хүндэт өргөмжлөл”, “Хүндэт тэмдэг”, “Баярын бичиг”, Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа.

Шагналыг дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонболд, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар гардуулж, цаашдын сурган хүмүүжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Монголын багш нарын 51 дэх өдрийн босгон дээр Засгийн газар, дүүргийн шагналаар 141 багш шагнагдаж хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.

Leave a Reply

  • Facebook