быстрый займ на карту
Үзсэн: 1344

БАГШ НАРЫН БАЯРЫН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монголын багш нарын 51 дэх өдрийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн багш, боловсролын салбарын ажилтан албан хаагчдын баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 10-дугаар сарын 3-ны өдөр боллоо.

Ёслолын арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч, Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Нийслэлийн Боловсролын Газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын удирдлагууд болон дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтнууд оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт багш, боловсролын салбарын ажилтан албан хаагчдад хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Дүүргийн ИТХ-ын 2016 оны 23 дугаар тогтоолын дагуу “Сайн хичээл, хүүхэд хөгжүүлэх сайн үйлт ажиллагаа”-ны чанар, хүртээмж, ахиц, амжилтаар шалгарсан багш нарыг шагнаж урамшууллаа. Мөн Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын оны шилдэг 9 номинац шалгаруулж шилдэг багш, удирдлагуудаа тодруулсан юм. Үүнд бага ангийн онцлох багшаар 5 дугаар сургуулийн багш Ц.Ариунцэцэг, байгалийн ухааны онцлох багшаар Л.Халиунзул, нийгмийн ухааны онцлох багшаар 23 дугаар сургуулийн багш Б.Батчимэг, мэдээлэл технологийн онцлох багшаар 5 дугаар сургуулийн багш Ц.Бадамдорж, сургуулийн онцлох удирдлагаар 17 дугаар сургуулийн захирал Б.Чимгээ, Цэцэрлэгийн онцлох удирдлагаар 103 дугаар цэцэрлэгийн захирал С.Гэрэлтуяа, цэцэрлэгийн онцлох багшаар 124 дүгээр цэцэрлэгийн багш Г.Хашцэцэг, дүүргийн төрийн өмчийн шилдэг сургуулиар 61 дүгээр сургууль, төрийн өмчийн шилдэг цэцэрлэгээр 33 дугаар цэцэрлэг, төрийн бус өмчийн цэцэрлэгээр “Бяцхан алаг үрс” цэцэрлэг тус тус тодорлоо.

2017-2018 оны хичээлийн жилд тус дүүрэгт нийт 80 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж, эдгээрт 2500 багш, ажилтан, 38 мянга гаруй хүүхэд багачууд сурч хүмүүжиж байна.

 

 

Leave a Reply

  • Facebook