быстрый займ на карту
Үзсэн: 988

“САЙН ХИЧЭЭЛ, ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ САЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА”-НД ШАЛГАРСАН БАГШ НАРЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Монголын багш нарын 51 дэх өдрийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн багш нарын баярын ёслол хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээний үеэр Дүүргийн ИТХ-ын 2016 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын багш нарын “Сайн хичээл, хүүхэд хөгжүүлэх сайн үйл ажиллагаа”-ны чанар, хүртээмж, үр дүнг хүүхэд нэг бүрийн сурлага-хөгжил-төлөвшлийн ахиц, амжилтаар үнэлж, урамшуулал олгох журмын дагуу шалгарсан 35 багш нарын ажлын амжилт, идэвх зүтгэлийг үнэлж нийт 17 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулж сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook