быстрый займ на карту
Үзсэн: 535

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлагдсан “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачилан хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам түүнийг мөрдөн ажиллах талаарх ойлголт мэдлэг олгох сургалтыг  зохион байгууллаа.

Уг сургалтыг дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан бөгөөд зөөврийн ажлын байраар хангагдсан өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 30 иргэн оролцож хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журам түүнийг мөрдөн ажиллах, эрүүл мэнд нийгмийн даатгал, гал түймэр, гамшиг ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх арга зүйн  талаарх ойлголт мэдлэг олгоход чиглэгдэж байлаа.

Энэхүү хөтөлбөрөөр аж ахуйн нэгж байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 5 удаагийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХӨЛӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook