быстрый займ на карту
Үзсэн: 464

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 дугаар сарын 5-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгаврууд өглөө.

Хороодын хэсгийн ахлагч нарын албан хэрэг хөтлөлтийн шинэчлэгдсэн загварыг хороо хариуцсан мэргэжилтэн О.Пүрэвсүрэн танилцууллаа. ЧДЗДТГ-ын Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер Ц.Эрдэнэбаатар 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татах ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах тухай танилцуулж хороо тус бүрт цэргийн жинхэнэ албанд татагдах тухай зарлан дуудах хуудсыг хүлээлгэн өглөө. Мөн авто тээврийн хэрэгслийн хоёрдугаар ээлжийн татвар хураалт эхлэхтэй холбогдуулан дүүргийн Татварын хэлтсээс мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook