быстрый займ на карту
Үзсэн: 573

ОХУ-ЫН ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж ОХУ-ын Өвөрбайгалийн Улсын их сургуулийн “Экологи ба хүний эрүүл мэнд” ШУ-ны судалгааны институтийн эрхлэгч АУ-ны доктор, профессор С.Н. Коханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЧДЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяр, ЧДЭМТ-ийн дарга Ц.Лхагва, Эмчилгээ эрхэлсэн орлогч Х.Чинзориг, Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Уламбаяр нар оролцлоо.

Уулзалтаар хоёр талын эрүүл мэндийн салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар, тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд чиглэсэн, тэр дундаа тархины саажилттай хүүхдэд сэргээн засах тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд эрүүл мэнд, нийгмийн хангамж, үйлчилгээ, тусгай хэрэгцээт боловсролыг нэг дороос хүргэх хамтарсан цогц үйлчилгээнд чиглэсэн сургалтад эмч, эмнэлгийн ажилчдыг хамруулах талаар санал солилцлоо.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж ЧДЗДТГ-аас 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч эмнэлгийн ажилчдын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үе шаттай олон ажил хэрэгжүүлж байгаагийн хувьд хамтран ажиллахад таатай байх болно, иргэдийн эрүүл мэндэд тустай, урт хугацааны байнгын хамтын ажиллагаа тогтоох нь чухал бөгөөд энэ талаар хамтран ажиллах саналыг дүүргийн Засаг даргад танилцууулж холбогдох шийдвэрийг гаргах болно гэдгийг онцоллоо.

Мөн Өвөрбайгалийн АУ-ны доктор, профессор С.Н. Кохан тус салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд цаашид нийгмийн болон шинжлэх ухааны салбарт хамтарч ажиллах боломжтойг хэлж байлаа.

Leave a Reply

  • Facebook