быстрый займ на карту
Үзсэн: 866

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/651 дүгээр захирамжаар Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулан байгууллаа.

Ажлын хэсэг нь томуу, томуу төст өвчин ихсэх, дэгдэлт гарах магадлалтай цаг үеийг угтуулж урьдчилан сэргийлэх, бэлтгэл ажлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, дүүргийн хэмжээнд удирдан чиглүүлэх үүрэг хүлээх бөгөөд тус өвчнөөс урьдчилан сэргийлэх болон идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулан батлуулах юм.

 

Leave a Reply

  • Facebook