быстрый займ на карту
Үзсэн: 849

“Мөнх Үйлстэн” ӨЭМТөвөөс нийт 25 ахмадад гэрийн эргэлт, асаргаа сувилгаа хийлээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас Олон Улсын Ахмадын өдөр, дүүрэг үүсч, хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмадууддаа гэрийн эргэлт хийж, асаргаа, сувилгаа хийх ажлыг зохион байгуулж байна.

17 дугаар хорооны Мөнх Үйлстэн өрхийн эрүүл мэндийн төв нийт 25 ахмадыг гэрээр эргэж, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тусламж дэмжлэгийг үзүүлээд байна.

Дүүргийн хэмжээнд нийт 397 ахмадууд дээрх байдлаар асаргаа сувилгааг үзүүлэх юм.

 

Leave a Reply

  • Facebook