быстрый займ на карту
Үзсэн: 658

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААГЧДЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЯВАГДАЖ ДУУСЛАА

Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай хамтран ажиллах гэрээний дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийн анхан шатны сургалт, Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 350 дугаар ангид боллоо.

Тус сургалтад  Чингэлтэй дүүргийн дүйцүүлэх албыг хааж байгаа 8 албан хаагч, хоёрдугаар зэргийн 10 бэлтгэл үүрэгтэн хамрагдав.

Сургалтыг цэргийн анхан шатны мэдлэг олгох, Батлан хамгаалах хууль тогтоомж, МУ-ын Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, галын бэлтгэл, цэргийн биеийн тамир, үй олноос хамгаалах хэрэгслээс хамгаалах хичээл, эмнэлгийн анхан шатны тусламж, амьд гарах арга ухаан зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.

Сургалтын явцад соёл хүмүүжил олон нийтийн ажил зохион байгуулж  олс таталт, сагсан бөмбөг, теннис, скатын буудлага, 3000 м-ийн гүйлтийн тэмцээнүүдийг зохион байгуулж дүүргийн бие бүрэлдэхүүн амжилттай оролцсон. Үүнд:

  1. б/ч Э.Энхбат скатын буудлагын тэмцээнд 2-р байр
  2. б/ч Б.Жаргалсайхан 3000м-ийн гүйлтэд тэргүүн байрт шалгарсан.

Нийслэлийн Цэргийн штабын даргын тушаалаар Сургалтын төвийн Ротын захирагчаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт сургалтын офицер ахлах дэслэгч Н.Лхамжав, салааны захирагчаар шуурхай байдлын ахлагч ахлах ахлагч С.Цэндцэсэм нар үүрэг гүйцэтгэлээ.

Leave a Reply

  • Facebook