быстрый займ на карту
Үзсэн: 443

ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал 10 дугаар сарын 5-ны өдөр болж, цагийн үеийн шаардлагатай асуудлаар мэдээлэл сонсож, санал солилцож, чиглэл үүрэг өглөө. Хуралдаанд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

Хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж танилцуулж, гишүүд санал солилцож, Зөвлөлийн гишүүд чиглэл үүрэг өглөө.

 

 

Leave a Reply

  • Facebook