быстрый займ на карту
Үзсэн: 496

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын ээлжит “Мэдээллийн цаг” 10 дугаар сарын 6-ны өдөр боллоо. Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн холбогдолтой мэдээлэл хийж, хэлэлцсэн асуудалтай холбогдуулан үүрэг, чиглэл өглөө.

Мэдээллийн цагаар ЧДЗДТГ-ын ажилтан албан хаагчдын албан хэрэг хөтлөлт шийдвэрлэлтийн дүн мэдээг танилцуулж баримт бичиг боловсруулалт, бүртгэл, шилжүүлэг, шийдвэрлэлт зэрэг нийтлэг дутагдлыг арилгах тал дээр анхаарахыг даалгаж, зөрчил дутагдлыг даруй арилгах, цаашид хариуцлагатай ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.

Мөн ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав “Хотжилт ба нийтийн эрүүл мэндийн хоорондын хамаарал” сэдвээр танилцуулга хийлээ. Энэ хүрээнд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол хүнсний шим тэжээл, хотжилт хоол хүнсэнд нөлөөлөх эерэг ба сөрөг талуудын талаар танилцуулж, заавар зөвлөмж өглөө.

 

Leave a Reply

  • Facebook