быстрый займ на карту
Үзсэн: 724

БАСАРХАН ЦЭЦЭРЛЭГ НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГЭЭР ШАЛГАРЛАА

Чингэлтэй дүүргийн төрийн бус өмчийн Басархан цэцэрлэг “Нийслэлийн тэргүүний цэцэрлэг хэмээх эрхэм алдрыг хүртлээ. Тус дүүрэгт төрийн бус өмчийн 26 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй нийт хүүхэд багачуудын 10-15% нь төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна.

Басархан цэцэрлэг нь анх 2005 онд байгуулагдсан. Тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6 бүлэгт нийт 120 хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус цэцэрлэг нь 2016-2017 оны хичээлийн жилд бид “өөрийн сонгосон үзэл баримтлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, онцлог арга барил бүхий сургалтын тогтолцоо, арга зүйтэй, орчны стандарт шаардлагыг 90%-иас доошгүй хангасан, мэргэжлийн эвсэг хамт олон болно” гэсэн зорилго дэвшүүлэн ажилласан. Гадна, дотор орчноо хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчин болгон тохижуулсан. Мөн сургалтын хөтөлбөрөө цэцэрлэгийнхээ үзэл баримтлалдаа нийцүүлэн шинэчлэн боловсруулж хүүхдийн өөрөө хийх, оролдох, судлах, үйлийг дэмжих “Өдөр өдрөөр”, “Сониуч шувууд” хөтөлбөрүүдийг засан сайжруулж, шинээр 10 сэдвийн боловсруулалт, 60 үйл ажиллагааны технологийн сан бүрдүүлсэн.

Багшийн хөгжлийг дэмжих, сургалтын арга зүйг сайжруулах зорилгоор 2016 онд Б.Дагиймаа, Л.Одончимэг нар Японы Токио хотын “Нэгэши”, “Хасунэ” цэцэрлэгт, багш С.Болорцэцэг нь дүүргийн Боловсролын хэлтсээс зохион байгуулсан Хөх хотын цэцэрлэгүүдтэй танилцах хөтөлбөр, 2017 оны 6 дугаар сард арга зүйч Д.Золзаяа БНСУ-н Сөүл хотын “Хассэл” цэцэрлэгт бие бялдрыг хөгжүүлэх арга барилтай танилцаж туршлага судлаад ирсэн байна.

Leave a Reply

  • Facebook