быстрый займ на карту
Үзсэн: 605

ДЭЛХИЙН ТАРХИНЫ СААЖИЛТЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “БИ ЭНД БАЙНА… БИД ЭНД БАЙНА” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

10 дугаар сарын 6-ны өдөр нь Дэлхий даяар Тархины саажилтад анхаарлаа хандуулах өдөр. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ЭМТ-өөс “Би энд байна… Бид энд байна” уриалгад нэгдэн Тархины саажилтын чиглэлээр явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулж, хөгжлийн бэрхшээл, тархины саажилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, бусад дүүргүүдийн ЭМТ-ийн Сэргээн засах, уламжлалт эмчилгээний эмч мэргэжилтнүүдийг оролцуулсан өдөрлөгийг зохион байгууллаа.

Өнөөдөр дэлхийд 17 сая хүүхэд, насанд хүрэгчид тархины саажилттай оноштой байгаа бөгөөд тал хувь нь хүнд хэлбэрийн, эдгэшгүй өвчтэй байна. АНУ-ын судлаачдын таамаглалаар ойрын 10 жилд энэ тоо 2 саяар нэмэгдэх хандлагатай гэж үздэг. 2012 оноос АНУ, Австрали улсад жил бүрийн 10-дугаар сарын 6-ны өдрийг дэлхий даяараа Тархины саажилтад анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Уг өдөрлөгт ЧДЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, НЭМГ-ын Сэргээн засал, сувиллын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хайлааст ОНХХ-ийн зохицуулагч Б.Мөнхбаяр, Ц.Чимгээ, “Энэрлийн түүчээ” ТББ-ын захирал Б.Бадамгэрэл, Рехтус ХХК-ний захирал В.Ойдов, “Таны инээмсэглэл” сэргээн заслын төвийн захирал Э.Болорчулуун, “Гэгээлэн” ТББ-ын захирал Ц.Уянга болон Сэргээн засал сургалт үйлдвэрлэлийн үндэсний төв, БГДЭМТ, БЗДЭМТ, СБДЭМТ, ХУДЭМТ, БНДЭМТ-ийн сэргээн заслын эмч, мэргэжилтэн нар оролцон хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

ЧДЗДТГ-аас 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон олон томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд Тархины саажилтын сэргээн заслын тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэн 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөдөлгөөн заслын шинэ технологи болох эмчилгээний ачаалалтай өмсгөл “Адели”, мэдрэл-согог заслын хийт өмсгөл “Атлант”, Галоингалятор давсан утлагын аппаратаар хангасан юм.

Leave a Reply

  • Facebook