быстрый займ на карту
Үзсэн: 718

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн 378 жилийн ой, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд төрийн албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит “Спорт наадам-2017” тэмцээн зохион байгуулж байна.

Тус тэмцээн сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, олс таталт, дартс, нисдэг таваг гэсэн спортын 6 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр ширээний теннис, дартс, нисдэг таваг, олс таталтын төрлүүдээр эхэлж 17 байгууллагын 500 гаруй төрийн албан хаагч тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Энэ удаагийн наадам дүүргийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд баг тамирчид идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлье.

Спорт наадам ирэх 7 хоногийн амралтын өдрүүдээр сагсан бөмбөг, волейболын тэмцээнүүдээр үргэлжлэх юм.

 

Leave a Reply

  • Facebook