быстрый займ на карту
Үзсэн: 654

“УНДРАХ ИРЭЭДҮЙ” ӨЭМТӨВ 37 АХМАД НАСТАНД ГЭРИЙН ЭРГЭЛТ, ТУЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ундрах ирээдүй өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар 09 дүгээгр сарын 25-наас 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд нийт 37 ахмад настны гэрээр орж, эмчилгээ сувилгаа, тусламж үйлчилгээг үзүүллээ.

Тус хороонд хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай 37 ахмад настан байгаа бөгөөд эдгээр ахмадаа 100% эргэж, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Олон Улсын Ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 19 дүгээр хороо нь нийт ахмадуудаа ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн тус сургуулийн сурагчдын тоглолтыг үзүүлж,  хүлээн авалт зохион байгуулж үйлчилсэн байна.

Leave a Reply

  • Facebook