быстрый займ на карту
Үзсэн: 1002

2017 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛНЭ

2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/679, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/606 тоот  захирамжуудыг тус тус үндэслэн 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны  татлага, цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд 24-р сургуулийн спорт зааланд зохион байгуулж явуулна.

Цэрэг татлагын товчоогоор орох иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж авч ирнэ. Үүнд:

  1. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  3. Нийгмийн даатгалын дэвтэр
  4. Иргэний цахим үнэмлэх
  5. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь

Хэрэв оюутан, сурагч бол  сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутан сурагчийн үнэмлэх зэргийг цэрэг татлагын товчоонд авчирч бүртгүүлэх юм.

ЦЭРГИЙН ШТАБ

 

 

Leave a Reply

  • Facebook