быстрый займ на карту
Үзсэн: 827

КЛАСТЕРИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Кластерын төвөөс Засаг даргын Тамгын газрын  Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран Чингэлтэй дүүргийн хороодын албан хаагчид болон хэсгийн ахлагч нарт сургалт мэдээлэл өглөө.

Сургалт мэдээллээр Кластерын төвийн талаарх үндсэн ойлголтууд “Кластерын төвийг өргөжүүлэх төлөвлөгөө”-г танилцуулж хорооны жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг уг төвд хамруулах, бараа бүтээгдэхүүний технологийг сайжруулах, хоршоо бүлэг үүсгэх боломжуудын талаар мэдээллээ. Сургалт 2017 оны 10 дугаар сарын 11 өдөр хүртэл хороо тус бүр дээр хуваарийн дагуу үргэлжилнэ.

ХҮНС ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook