быстрый займ на карту
Үзсэн: 609

1-6 ДУГААР ХОРООНЫ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД 153 АХМАДАД ГЭРИЙН ЭРГЭЛТ, ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖЭЭ

1-3 дугаар хорооны “Мэнд цолмон” ӨЭМТөв, 4-5 дугаар хорооны “Энэрэнгүй үйлс” ӨЭМТөв, 6 дугаар хорооны “Ижил санаа” ӨЭМТөвүүд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай нийт 153 ахмадад гэрийн эргэлт хийж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ.

Дээрх хороодод судалгаагаар нийт 171 ахмад байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүд өрх нэг бүрээр орж ажиллах юм.

Олон Улсын Ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 1-6 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүлж хамтран ажилласан. Тухайлбал 1, 4, 5 дугаар хороо СУИС-ийн “Алдар нь мөнхрөх ахмад үе” тоглолтыг нийт ахмадууддаа үзүүлж хүндэтгэл үзүүлсэн бол 2, 3, 6 дугаар хороо 24, 50 дугаар сургуулиудтай хамтран сурагчдын тоглолт үзүүлж, гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүлжээ.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook