быстрый займ на карту
Үзсэн: 417

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  10 дугаар сарын 10-нд боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дүүргийн сургууль цэцэрлэгүүд болон айл өрх албан байгууллагын дулааныг өгч бэлтгэлийг бүрэн хангасан гэж үзлээ.

Мөн гуу жалганд зөвшөөрөлгүй хаясан хог хаягдал хур хог үүсэх, иргэд зөвшөөрөлгүй ил задгай хог их хэмжээгээр хаяж байгаа тохиолдолд харьяа байгууллагууд хамтран хяналт тавих хэрэгтэйг Засаг дарга анхааруулав.

Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран зуслангийн чиглэлийн болон гэр хорооллын авто замуудад хяналт тавьж ажиллаж байна. Энэ дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлт сайжирч зөрчлийг бууруулж байна гэж Замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат мэдээллээ. Мөн цаг агаар хүйтэрч замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч халтираа гулгаа үүсэж байгаа учраас явган зорчигч болон замын хөдөлгөөнд оролцогчдод анхаарах ёстойг хэллээ.

Энэ сарын 14-ны өдөр буюу бямба гаригт намрын мод тарих өдөр тохиож байна. Уг өдөртэй холбогдуулан дэргэдэх хэлтэс албад өөрсдийн хариуцсан зам талбайн модны усалгаа арчилгаанд анхаарал хандуулж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од мэдээлэл өглөө. Мөн тухайн өдрийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд 900 гаруй мод тарих төлөвлөгөөтэй байна. Бөмбөгөр орчмын нийтийн эзэмшлийн талбайд мод зүлэгжүүлэлт хийж ургамлан хашлага хийхээр төлөвлөжээ.

Энэ сарын 3-ны өдөр Гэмтэл, мэс заслын тасаг шинээр нээгдсэн. Уг тасгийн үйл ажиллагааг цаашид жигдрүүлэх тал дээр анхаарахыг Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагвад үүрэг болголоо. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт бага насны хүүхдүүдийн дунд нэмэгдэх хандлагатай байгаа учир Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төвүүд хамтран урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг авч ажиллахыг үүрэг болголоо.

Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийг бүртгэлжүүлэх, татварт хамруулах үүднээс дүүргийн 19 хороодод 21 хоногийн хугацаанд аян зарлаж татвар төлөөгүй бүртгэлд хамрагдаагүй 9064 авто тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх ажлыг хийх юм.

Мөн 10 дугаар сарын 21-23ны хооронд 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдана. Цэрэг татлагын ажлын бэлтгэлийг хангаж ажиллахыг Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаад даалгалаа. 

Leave a Reply

  • Facebook