быстрый займ на карту
Үзсэн: 510

ТОМИЛГООТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дайчилгааны тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 2.1, 18 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу дайчилгааны нөөцийн бүрэлдэхүүн, техникийг хүлээн авч цэргийн анги, байгууллагад зохион байгуулалттайгаар татан нийлүүлэх зорилгоор дүүргийн “Цугларах байр” болон “Техник шилжүүлэх байр”-уудын удирдлага, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Зарлан мэдээллийн дохио”-гоор ажиллах үед тасгийн дарга нар болон томилгоот бие бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг, дайчилгааны тухай хууль, бусад хууль тогтоомжоор сургалт зохион байгуулж явууллаа.

Сургалтад байруудын томилгоот бие бүрэлдэхүүн хамрагдаж мэдлэг, дадлага, ур чадвараа дээшлүүллээ.

ЦЭРГИЙН ШТАБ

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook