быстрый займ на карту
Үзсэн: 772

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн харьяа албан байгууллагуудад зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” А/577 дугаар захирамж гарсан билээ.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах ажлуудыг Хүүхдийн номын өргөө байгууллагынхаа хүрээнд хийж гүйцэтгэж байна.
2017-2018 оны хичээлийн жилд номын өргөөний үйл ажиллагааны хөтөлбөрт шинээр тусгагдсан эрүүл мэндийн зөвлөгөө хүргэдэг “Жаргалан” сургалтаараа сургуулийн бага ангийн сурагчдад томуу, томуу төст өвчин болоод бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сахих тухай зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулав. Мөн номын өргөөгөөр үйлчлүүлэхээр орж ирсэн хүүхдүүдийг гар ариутгагч шингэнээр гарыг нь угаалгах, мэдээллийн самбар, олон нийтийн цахим сүлжээн дэх өөрийн хуудас, номын өргөөний уншлагын танхимын үүдэнд урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжүүдийг байрлуулж, номын санчид, ажилтан албан хаагчид болоод уншигч үйлчлүүлэгч нартаа амаар зөвлөмж хүргэн ажиллаж байна.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook