быстрый займ на карту
Үзсэн: 631

ИРЭЭДҮЙН НОМЫН САНЧ НАР НОМЫН ӨРГӨӨТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол улсад номын санч бэлтгэдэг сургууль ганц байдаг нь СУИС-ийн Соёлын боловсролын сургууль. Тус сургуульд номын санч хэмээх ажилд амьдралаа зориулахаар сэтгэл шулуудан элсэн орогч хүүхэд залуус цөөнгүй. Тэдний нэгээхэн хэсэг энэ жил нэгдүгээр дамжаанд суралцаж буй ирээдүйн номын санчид манай Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөгөөр зочиллоо.
н.Алтанчимэг багштай Номын санч-Мэдээллийн ажилтны ангийн 15 оюутан Улаанбаатар хотод сүүлийн үед бүтээн байгуулагдсан шинэлэг номын сангуудаар зочилж, номын сангийн орчин, номын санч нарын ажлын туршлага, үйлчилгээний онцлог зэргийг судалж байна.

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Leave a Reply

  • Facebook