быстрый займ на карту
Үзсэн: 1084

ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ 25 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААН БОЛЛОО

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг Нийслэлийн Соёл урлагийн газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулаад 25 дахь жилтэйгээ золгож байна. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378, Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэ жилийн уралдаанд Чингэлтэй дүүргээ төлөөлөн оролцох хамтлагуудын шалгаруулалт 2016 оны 10-р сарын 11-ний өдөр тус дүүргийн Ерөнхий боловсролын 23, 72 дугаар сургуулиудад бүсчилсэн хэлбэрээр зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 12 сургуулийн найрал дууны 800 гаруй сурагчид оролцож

1-р байр – 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

2-р байр – 5 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

3-р байр – 39 дүгээр сургуулийн найрал дууны хамтлаг

Тусгай байр – 23 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг

Шилдэг багш – 50 дугаар сургуулийн багш Л.Отгонцэцэг

Шилдэг хөгжмийн найруулга хийсэн багш – 5 дугаар сургуулийн багш Мөнхбаяр нар тус тус шалгарлаа. Шалгарсан хамтлагууд 10 дугаар сарын 18-ны өдөр 2-р шат буюу Нийслэлийн шалгаруулалтад оролцох юм. Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэггүй, ЕБС-иудын дуу хөгжмийн багш нарын ур чадварыг сорьж, тэднийг хөгжүүлж, хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сурган, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшлүүлэхэд чухал үүрэгтэй урлагийн төрөл, наадам билээ.

 

Leave a Reply

  • Facebook