быстрый займ на карту
Үзсэн: 696

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дүүргийн Засаг даргын 2017 оны А/651 дүгээр захирамжаар томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах Ажлын хэсгийг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэнгээр ахлуулан байгуулсан.

Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх НЭМ-ийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, чанаржуулах” чиглэлээр дүүргийн 1-19 дүгээр хорооны ӨЭМТ-үүдийн ЭМ-ийн нийгмийн ажилтан, Эрүүл мэндийн сайн санааны туслагч нийт 80 хүнийг хамруулсан шуурхай хурлыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Мөн “Жирэмсэн эмэгтэй, нярайг үнэлэх гэр үнэлгээ аргачлал”-ын гарын авлага номыг ӨЭМТ-үүдийн ЭМНА, ЭМССТ нарт гардуулж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook