быстрый займ на карту
Үзсэн: 467

БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР ШАГНАГДСАН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

БНСУ-ын Боловсролын яамнаас дэлхийн улс, орнуудын Солонгос хэл судалдаг сургууль, байгууллагуудад сургалтын үйл ажиллагаа, цар хүрээ, оюутан сурагчдын амжилтыг үнэлэн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг. Энэ удаагийн шагналаар олон улсын хэмжээнд Солонгос хэлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, улс орнуудын хамтын харилцааг өргөжүүлэн ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулж буй нийслэлийн Чингэлтэй дүүргийн лаборатори 23 дугаар сургууль шагнагджээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат 23 дугаар сургуулийн захирал Р.Ганболдыг хүлээн авч уулзан баяр хүргээд, сурган хүмүүжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook