быстрый займ на карту
Үзсэн: 498

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН УДИРДЛАГЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Удирдлагын нэгдсэн системийг бий болгосонтой холбогдуулж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид зэрэг албаныхан 10 дугаар сарын 11-ний өдөр нийслэлийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэх, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор “Гэмт хэргийн хяналтын систем”, “Эргүүл”, “Телекамер” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний 6 сард 5657 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар буурсан. Цагдаагийн байгууллагын алба хаагч нь үйл ажиллагаандаа албаны шаардлагатай мэдээллийг авч ашиглан иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, ажил үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Таблет” төхөөрөмжийг нэвтрүүлэн хэрэглэж байна.

Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын бааз суурийг бэхжүүлэх, хүн хүчийг чадавхжуулах, орон тоог нэмэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэтээр иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй шийдвэр гаргаж, арга хэмжээ авахад анхаарч нийслэлийн Цагдаагийн газар болон хууль хэрэгжүүлэгч байгууллагуудтай илүү нягт хамтарч ажиллана гэдгийг албаныхан онцолж байлаа.

Leave a Reply

  • Facebook