быстрый займ на карту
Үзсэн: 801

БНСУ-ЫН ПУСАН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат БНСУ-ын Пусан хотын Биеийн тамир спортын газрын дарга Ким Гван Хё нар өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтын бүрэлдэхүүнд БНСУ-ын Пусан хотын Эрүүл мэнд, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн И Юн Жин, Сёмёон анагаахын гудамж, эрүүл мэндийн аялал жуулчлалын холбооны дарга Паг Хё сун тэргүүтэй төлөөлөгчид болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Биеийн тамир спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж нар байлаа.

Уулзалтын хүрээнд Чингэлтэй дүүрэг болон Пусан хотын Бусанжин дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хоорондох хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хоёр тал санал солилцлоо.

Монголчуудын дунд өндөр эрсдэлтэйд тооцогдох өвчлөлийг бууруулахад хэрхэн хамтран ажиллах, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр цаашид хамтран ажиллах болно гэдгээ БНСУ-ын зочид илэрхийллээ.

Энэ хүрээнд БНСУ-ын Пусан хотын Бусанжин дүүргийн төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулатори болон, 12 дугаар хорооны жишиг өрхийн эмнэлэгтэй танилцлаа.

 

Leave a Reply

  • Facebook