быстрый займ на карту
Үзсэн: 725

ОХУ-ЫН УЛАН-ҮД ХОТЫН СОВЕТСКИЙН ДҮҮРГИЙН ЗОЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТЭЙ ТАНИЛЦЛАА

ОХУ-ын Улан-Үд хотын Советский дүүргийн зочид төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт зочиллоо. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зочдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон хэлтэс албадын дарга нар оролцлоо. ОХУ-ын Улан-Үд хотын Советский дүүргээс Зохион байгуулалт, хяналтын хэлтсийн дарга Елена Владимрова, Захиргааны комиссын нарийн бичгийн дарга Ольга Дашийевна тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Чингэлтэй дүүрэг нь ОХУ-ын Советский дүүрэгтэй хамтран ажиллаж сурагч солилцооны хөтөлбөрийн дагуу хоёр дүүргийн сурагчид харилцан туршлага солилцож байсан. Цаашид энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлж, харилцан хамтран ажиллахаар санал солилцлоо.

Мөн зочид төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, хэлтэс албадын бүтэц зохион байгуулалттай танилцлаа.

Leave a Reply

  • Facebook