быстрый займ на карту
Үзсэн: 669

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Шинжилгээ, судалгаа, сургалт, хэрэглэгчийн төвтэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодод хууль эрх зүй, санхүүгийн чиглэлээр үе шаттай сургалт явуулж байна. 10 дугаар сарын 11-ний өдөр 2 дугаар хорооны иргэний танхимд сургалт зохион байгуулж 1,2 дугаар хорооны СӨХ-дын захирлууд хамрагдлаа.
Энэ удаагийн сургалтыг 10 дугаар сарын 12-ны өдөр 6 дугаар хорооны иргэний танхимд зохион байгуулж 6 дугаар хорооны СӨХ-дын захирлууд хамрагдлаа. Сургалтад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Б.Мөнхханд оролцож “Өрсөлдөөний тухай, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” зэрэг хуулиудаар мэдээлэл хийж хэлэлцүүлэг зохион байгуулав. Мөн “Аз хийморь” СӨХ-ны захирал Т.Найдан СӨХ-ны санхүүгийн тайлан, хууль эрх зүй, тайлан бүртгэл, засвар үйлчилгээ, тулгамдаж байгаа асуудлуудын хүрээнд мэдээлэл хийж туршлагаа хуваалцлаа.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook