быстрый займ на карту
Үзсэн: 499

ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэгээр худалдаа эрхэлж буй иргэдэд НИТХТ-дийн 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ын хүрээнд Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтад давхардсан тоогоор 45 иргэн хамрагдан шинээр батлагдсан түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам, Хүнсний болон Тамхины хяналтын тухай хуулиудын хэрэгжилт, түргэн үйлчилгээний цэгээр худалдан борлуулагдаж буй бараа бүтээгдэхүүн, түүнийг хадгалалт, тээвэрлэлтийн талаар  холбогдох байгууллагуудаас дэлгэрэнгүй мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган  зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook